fitness
  • 580 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-18

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанд авто замын түгжрэлийг бууруулах, богино болон дунд хугацааны судалгааг Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва танилцууллаа.

Р.ДагваР.Дагва

Тэрбээр, Улаанбаатар хотод дугуйн зам маш чухал байна. Хотын төвд 55 км дугуйн зам барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 8 км дугуйн замын гүүр барина. Шинээр барих дугуйн замыг Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох зураг төсөл гаргаж, санхүүжилтийг нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас шийдсэн. Дугуйн замаа дүүргүүдтэй хэд хэдэн трассаар холбох зураг төсөл гаргасан бөгөөд 84 км холбоос зам барина.

Улаанбаатар хот одоогоор 72.3 км дугуйн замтай. Дээрх замуудыг баривал нийт 212 км дугуйн замтай болно. Хотын төвд 55 км дугуйн зам барихад 79.7 тэрбум төгрөг шаардлагатай. Өртөг яагаад ийм өндөр болов гэхээр найман байршилд барих гүүрний төсөв өндөр гарсан. Холбоос зам нь 42.4 тэрбум, нийт 120 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотыг 212 км дугуйн замтай болгох боломжтой гэсэн тооцоо гарсан гэв.

Бусад мэдээ

Google компани идэвхгүй Gmail хаягт хадгалагдсан мэдээллүүдийг ирэх сараас устгаж эхэлнэ

Google компани идэвхгүй Gmail хаягт хадгалагдсан мэдээллүүдийг ирэх сараас устгаж эхэлнэ

Google компани арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн удаан хугацаанд ашиглагдаагүй Gmail хаягт хадгалаг

СТАТИСТИК: Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ ингэж өсөв

СТАТИСТИК: Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ ингэж өсөв

Үндэсний статистикийн газраас баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнийн мэдэ

Ариунзул С.
Ариунзул С.