Австри улсын үндэсний агаарын тээвэрлэгч Austrian Airlines компанийн нисэх онгоц жорлон нь эвдэрсэн шалтгаанаар замаасаа буцсан байна.
Даваа гарагт тус компанийн Boeing 777 нисэх онгоц 300 зорчигчтой Вена хотоос Нью-Йорк хотын чиглэлд хөөрчээ.
Нислэг найман цаг үргэлжлэх байсан ч хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа буцаж Австрийн нийслэл Вена хотод газардсан байна.
Онгоцны нийт найман жорлонгийн тав нь эвдэрсэн шалтгаанаар ийнхүү буцаж газарджээ. Суултууруудын ус татах механизмд гэмтэл гарсныг нислэгийн үеэр илрүүлснээ Austrian Airlines компанийн төлөөлөгч тайлбарласан байна.