fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-19

Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу нь тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан, банкны мэргэжилтэн А.Хүчитбаатар нартай үйлдлээр санаатай нэгдэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

Улмаар Банкны тухай хууль болон Монголбанкны ерөнхийлөгчийн мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмыг тус тус зөрчин, мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хууль бусаар байгуулан Чингисхаан банканд 25 тэрбум төгрөгийг 365 хоногийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй байршуулсан.

Ингэхдээ банкны мэргэжилтэн А.Хүчитбаатар нь Голомт, Хаан, Тээвэр хөгжлийн гэх мэт банкнууд руу мөнгөн хадгаламжийн хүүний санал авах цахим шуудан илгээсний дагуу тухайн банкнуудаас хариу ирүүлсэн. Гэвч сонгон шалгаруулалтгүйгээр Чингисхаан банканд мөнгөн хадгаламж байршуулж Хөгжлийн банканд их хэмжээний буюу 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Бусад мэдээ

Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах байршлууд

Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах байршлууд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг та

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ший

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.