fitness
  • 504 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-19

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд лабораториудыг чадавхжуулах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажиллажээ.

Тус лаборатори нь чанарын бодлого, зорилтыг хэрэгжүүлж, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангахуйц чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлж,  хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийж гүйцэтгэдэг нийслэлийн хоёрхон лабораторийн нэг юм.

skip-share

Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажилладаг хоёрхон лабораторийн нэг болох “Нийслэлийн лаборатори”-ийг шинэчлэх шаардлагатай

Хэдий нийслэлдээ томоохонд тооцогдох лаборатори ч гэсэн 2012 оноос дорвитой хөрөнгө оруулалт тусгагдаагүйгээс ажиллах орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан талаар тус лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа хэлж байлаа. Иймээс зарим хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй болж, үндэсний үйлдвэрлэгчид Япон, Солонгос зэрэг гадаадын лабораториудад өндөр үнээр шинжлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.


 
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байна. Стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд нэн тэргүүнд лаборатрийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлдэх, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Тиймээс энэ лабораторид нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж, Олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийн тулд зорьж ажиллана” гэлээ.


Бусад мэдээ

“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна

“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Ба

Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ

Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилго

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.