Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МонЛабел” ХХК-д ажиллалаа.
2004 онд байгуулагдсан тус компани бүх төрлийн хүнс, ус, ундаа, ахуйн болон гоо сайхан, бусад бүтээгдэхүүний хаяг, шошго, баглаа, боодол үйлдвэрлэдэг.
2011 онд Лондон хотноо “Олон улсын чанарын алтан титэм”-ийг салбартаа анх удаа авч, 2019 онд ISO 9001:2015 олон улсын чанарын тогтолцоо нэвтрүүлжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдаж, анхан шатны түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө “МонЛабел” ХХК-ийн захирал Н.Батмөнх танилцуулав.