fitness
  • 551 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-20

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах дунд хугацааны зорилтод дагуул хотуудыг хөгжүүлэх санаачилгы хүрээнд гаргасан төлөвлөлтийг Замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны III хуралдааны үеэр Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва танилцууллаа.танилуулав.

Тэрбээр, Хөшигийн хөндий, Жаргалант, Ар гүнт, Рашаант орчимд дагуул хот байгуулж боломжтой. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хотын хойд талд Агро сити байгуулах судалгааны ажил хийсэн.

Налайх дүүрэгт Налайхын хуучин нисэх буудлын дэд бүтцийг ашиглаж зүүн бүсийн терминал буюу Налуу ухай гэж хот байгуулахаар төлөвлөсөн. Энд Налайхын нэг л хороо хамрагдана. Хотын хэрэгцээнд шаардлагатай төмс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулах кластеруудыг хөгжүүлэх шаардлагатай.

Мөн Буянт-Ухаа хороололд Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт мэдээллийн технологийн чиглэлээр дагнасан старт-апуудыг төвлөрүүлэх төлөвлөлт хийсэн. Дагуул хотууд 50 км-ийн радиус дотор байгуулагдана.

Хүлэмжийн аж ахуй, технологийн салбар гэх мэтээр салбар бүрээр эдийн засгийн кластеруудыг хөгжүүлэх боломж бий. Дагуул хотуудад хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчдэд татвар болон эрхзүйн талаас нь бодлогын дэмжлэг үзүүлнэ. 

Энэ 50 км-ийн радиус дотор Төв аймгийн 27 сум бүгд орж байна. Газрын бүтэц, хөрсний чийг, усалгааны боломж зэргийг судлахад баруун хойд талын таван суманд хүнсний ногоо тариалахад тохиромжтой байна гэв.
 

Бусад мэдээ

Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галыг 10:05 цагт бүрэн унтраав

Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галыг 10:05 цагт бүрэн унтраав

Өнөөдөр 07:07 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галыг 10:05

"Ичих нүүргүй Д.Сумъяабазар" ба "Ичих нүүртэй Ж.Сүхбаатар"

"Ичих нүүргүй Д.Сумъяабазар" ба "Ичих нүүртэй Ж.Сүхбаатар"

Д.Сумъяабазар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж намдаа хүсэлтээ өгсөн бол Ж.Сү

Ариунзул С.
Ариунзул С.