fitness
  • 446 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-21

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон. Энэ үеэр тэрээр “Сүүлийн 12-13 жил уурхайн амны үнээр нүүрс аваад сурчихсан БНХАУ-ын худалдан авагчид хилийн үнээр, биржээр арилжаалах нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй байх тохиолдол гарсан. Худалдан авагч талтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, Тавантолгойгоос Цагаан хад, цаашаа улсын хил хүртэл өөрсдөө тээвэрлэн нүүрсээ хүргэх ажлыг зүгшрүүлнэ.

Сорчлон олборлохгүй байх, эрчим хүчний, сул кокстой нүүрсийг баяжуулж, үнэ нэмэх, олборлосон болон борлуулсан нүүрсээ хэмжих, тээвэрлэх явцад гарч буй хэвийн хорогдлын нормыг батлуулах, компанийн өөрийн үйл ажиллагаанд хамааралтай, хамааралгүй 11 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсныг эрэмбэлнэ.

Эхний ээлжид үйл ажиллагаандаа шууд хамааралтай төслүүдийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Хятадын төмөр замтай холбох гэх мэт олон асуудал хүлээж байна” гэв.

Бусад мэдээ

Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг Засгийн газраас баталлаа

Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг Засгийн газраас баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Цахим хөгжил, х

Цахилдаг эмийн сан шинэ салбараа хотын төвд нээлээ

Цахилдаг эмийн сан шинэ салбараа хотын төвд нээлээ

Нэкст Женерэйшн Хеалт ХХ компани 2004 онд байгуулагдсанаасаа хойш эрүүл мэндийн салбарт тасралтгүй 1

Ариунзул С.
Ариунзул С.