fitness
  • 1154 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-29

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар СӨХ-дын төв зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хүчингүй болгож дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэнгүйдүүлж, оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж.

СӨХ-дынТөв зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямдаржаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилсан гишүүдэд хүргэх шаардлагаа уншиж танилцуулав.

"Орон сууцны тухай хуулийг сайжруулах гэж буйг үгүйсгээгүй ч СӨХ-ны үйл ажиллагааг оруулсныг эсэргүүцэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр “2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсанаар нийтийн зориулалттай орон сууцанд "Сууц Өмчлөгчдийн Холбоо” байгуулагдаж нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө хариуцах эзэнтэй болж, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай орчин бурдэж бусад эрх ашиг хуулиар хамгаалагдсан.

Гэвч Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орон сууцны конторын үндсэн үйл ажиллагааны чиглэлд нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг шууд хамруулж байгаа нь оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж, СӨХолбоодын хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэлээ.

Бид Орон сууцны тухай хуулийн зүйл заалтуудыг засаж сайжруулах гэж буйг үгүйсгэх гээгүй ч СӨХ-ны үйл ажиллагаа, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамруулан оруулахыг эсэргүүцэж байна” гэв.

Түүнчлэн "Энэ хуулийн шинэчилсэн найруулга нь 1,200 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Хуулийн төсөлд сууц өмчлөгчдөөс санал аваагүй нь ашиг сонирхлын зөрчил агуулж байна.

Орон сууцны тухай хууль нь Сууц өмчлөгчдийн холбооны хуулийг хуучин байснаар нь үлдээх хэрэгтэй.

Хуулийг хольж баталснаар орон сууцны иргэдийн ашиглалтын зардал ч нэмэгдэнэ гэж харж байна” гэдгийг нэмж хэлэв.

Иргэдэд өрийн дарамт үүсгээд, гүйцэтгээгүй үүргийг нь гүйцэтгэнэ гэсэн заалтыг эсэргүүцэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

СӨХ-ны Төв зөвлөлийн дарга н.Бямбадорж "Бид УИХ-д өргөн баригдсан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагаж мөрдөх журмын хоёрдугаар зүйл заалтыг эсэргүүцэж байна.

Уг төслийн хоёрдугаар зүйлд Аймаг, нийслэлийн засаг дарга дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээнд зориулж сууц өмчлөгчдийн хуримтлуулсан хөрөнгийг Орон сууцны ашиглалтын санд шилжүүлнэ. Мөн өр авлагын тооцоо нийлж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авна гэсэн утгатай заалт орсон” гэж ярив.

"Бид энэ хуулийг батлуулахгүй. СӨХ-ны асуудалд оролцох хэрэггүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүргийн тавдугаар хорооны оршин суугч Э.Батцэцэг “Монголд өнөөдөр нийт 1,200 гаруй СӨХ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд 20 жилийн өмнө хаалга цонх нь хагарсан орон сууцуудыг хүлээж авсан.

Гэтэл өнөөдөр Орон сууцын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг үгүйсгэсэн нь 20 жилийн тэртээх үе рүүгээ ухарлаа гэж харж байна.

Бид энэ хуулийг батлуулахгүй. СӨХ-ны асуудалд оролцох хэрэггүй.

20 орчим жилийн турш энэ хуулийн дагуу хэвийн зохицуулагдаж, ирсэн СӨХ-ны үйл ажиллагаанд яагаад ингэж оролцож, хуульд өөрчлөлт оруулах санал гаргав” гэсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn

Бусад мэдээ

АИ-92 шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх боломж бүрдүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхийг хүсэв

АИ-92 шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх боломж бүрдүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхийг хүсэв

Иргэдийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг өсөхөөс сэргийлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдэ

Орон сууцны айлууд олон сар, жилээр төлбөрөө төлдөггүйгээс СӨХ-д нийт ₮26 тэрбумын авлагатай байна

Орон сууцны айлууд олон сар, жилээр төлбөрөө төлдөггүйгээс СӨХ-д нийт ₮26 тэрбумын авлагатай байна

Оршин суугчид аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжоо бүрдүүлж, дундын эзэмшлийн эд хөрөнгөө хар

Hunnu Admin
Hunnu Admin