Үндэсний статистикийн хорооноос 2023 оны эхний гурван сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг танилцууллаа.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан, 2023 оны эхний улиралд манай улс дэлхийн нийт 125 улстай худалдаа хийж, бараа эргэлтийн хэмжээ 5.7 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 7.9 дахин буюу 1.6 тэрбум ам.доллараар өссөн эерэг үзүүлэлт юм.
Экспортын орлого ийн өсөхөд нүүрсний экспорт 1.6 тэрбум ам.доллар, цайрын хүдэр болон баяжмал 56.9 сая ам.доллар, төмрийн хүдэр болон баяжмал 52 са ам.доллар, лаазалсан бүтээгдэхүүний экспорт 51.5 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 248.9 сая ам.доллараар өссөн байна. Үүнд, дизелийн түлш 109,8 сая ам.доллараар, ачааны авто машины импорт 56.6 сая ам.доллар, уул уурхайн салбарын машин механизмын импорт 27.5 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгслийн импорт 22.3 сая ам.доллараар өссөн нь импорт өсөхөд голлон нөлөөлжээ.