fitness
  • 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-25

Хан-Уул дүүргийн иргэн Ж.Энхжаргал гэрээрээ  хүүхдэд зориулсан зургаан үйлдэлт сандал, дөрвөн үйлдэлт буйдан хийдэг. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр хөл хорионы үед энэ бизнесийнхээ санааг анх олжээ. Томчууд, хүүхэдгүй л буйдандаа шигдэж, зурагт үзэхээс өөр сонголтгүй тэр хугацаанд хүүдээ, ач охиндоо өөрийн гэсэн орчинг бүтээж өгөхөөр олон үйлдэлт буйдангуудынхаа анхны загварыг гаргасан байна.


-Манай буйданд нэг ширхэг хадаас, наалт цавуу, мод ороогүй--Цар тахлын хөл хориог та өөртөө эерэгээр ашиглаж чаджээ...?

-Тийм шүү. Бүгд гэртээ буйданд шигдэж зурагт үзээд сууж байхад хүүгээ, ач охиноо хараад өрөвдөж байсан. Гүйж харайж, үсэрч тоглохоор томчууд хориглочихно. Яг тэр үед хүүхэд тоглонгоо дасгал хөдөлгөөн хийчихдэг, хэвтэж, сууж амрах олон үйлдэлтэй авсаархан буйдан хийх санаа төрсөн. Дэлхий нийтийн хэрэглээнд минималист чиг хандлага хүч түрж байгаа нь ч бас нөлөөлсөн л дөө. 2020 оны нэгдүгээр сараас анхны зураг, эскиз, загвараа гаргаж, материалаа судалж эхэлсэн. Эхлээд ач охин, хүү хоёртоо хийж өглөө. Ингээд аятайхан болмоор санагдаад 2021 оны тавдугаар сард “JAK’S” фэйж хуудсаа нээж, буйдангаа худалдаалж эхэлсэн. Стандарт хэмжээг гаргахад нэлээд цаг орсон.

-Энэ жижигхэн сандал зургаан үйлдлээр хувирч, үйлдэл бүхэн нь үүрэгтэй байхаар зохион бүтээжээ...?

-Хүмүүс их гайхдаг. Гурван хэсэг юмуу, яаж зургаа, долоон төрлөөр ашиглах вэ гээд асууна. Тэгээд бичлэг эсвэл бодитоор үзээд хөөх, ямар гоё юм бэ гэдэг. Тэр ч бүүхэл монголдоо гэртээ үйлдвэрлэсэн гэхээр эхэндээ итгэдэггүй байсан. Танайх хаанаас оруулж ирдэг вэ гэж асууна. “JAK’S” зургаан үйлдэлт сандал л гэхэд гүйж, харайж, үсэрч тоглох бөөрөнхий тавцан, саран хэлбэртэй гулсуур, нуруу амраагч, тэнцвэрээ олж тоглох дондогмаа, жижиг ширээний зориулалтаар ашиглаж болохоор хувирна. Харин буйдан маань болохоор урт сандал, матрас, ор зэргээр хувирч хэрэгцээ хангах боломжтой. Дээрээс нь маш хөнгөн, буйдан нь 10 кг, сандал нь 5 кг. Хүүхэд өөрөө аваад явчихна, эвхээд машиндаа хийчихнэ. Ахуйн хэрэглээ, интерьер дизайнд трэнд болж буй өнгүүдэд уусч, зохицох тооцооллоор өнгөө сонгосон. Завсрын уусдаг дулаан хирнээ тод 5-6 өнгөөр гардаг. Тод өнгө хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэг нөлөө үзүүлдэг.

- Манайхан бүтээгдэхүүнийг дуурайж их хийдэг. Танай дээр ийм тохиолдол гарч байна уу?

- Манайд ийм тохиолдол толгой дараалан гардаг учраас би анхнаасаа бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Оюуны өмчийн газраас загварын патент, “JAK’S” барааны тэмдэгтийн гэрчилгээгээ авсан. Нөгөө талаас хүний өөрийн оюун ухаан, мэдрэмж, судалгаа, эрэл хайгуул дээр бий болж гарч ирсэн брэндийг копидоод хийхэд хэцүү шүү дээ. Тэрний оронд шинийг санаачилсан дээр болов уу гэж би хувьдаа боддог.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд давуу тал ч бий байх, эсрэгээрээ тулгамдсан асуудал ч байдаг байх?  

- Өөрийнхөө тааваар, хүссэнээрээ ажиллаж байгаагаа давуу тал гэж хэлж болно. Гэвч материалаа урлоноор нь аваад тавьчихмаар, бүх төрлөө тасалдалгүй гаргаад л байх хэмжээнд ажиллахын тулд өргөжих шаардлага үүсч байна. 60-70 метр даавуу авахад 2-3 сая төгрөг болно. Нэг өнгөөр биш 5-6 сонголтоор аваад тавьчихвал гээд л бодохоор өргөжиж, эргэлтийн хөрөнгөтэй болох хэрэгтэй болж байна. Тийм учраас би “Төрийн банк”-наас шинээр гаргасан өрхийн үйлдвэрлэл, гарааны бизнесийн зээлд хүсэлтээ өгсөн. Мөн “Төрийн банк”-ны зээл авах гэж буй хүмүүст зориулсан вакум сургалтад хамрагдаж, бизнесээ өргөжүүлэхэд хэрэг болох маш олон зүйлийг мэдэж авсан.  Нэг гадаад хүн манай буйдан сандалыг авсан. Тэр хүн “Чи энэ брэндээ гадаад руу гаргаач. Хүүхдүүдэд маш их таалагдах бүтээгдэхүүн байна”  гэж хэлэхэд урамшсан. Нээрээ, яагаад болохгүй гэж бодсон. Цаашдаа өргөжиж жижигхэн үйлдвэр болноо. Өөр ч олон загвараа бодож, зурж байна.




Бусад мэдээ

Нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ

Нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ

2024 оны 2 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, ө

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн

Ариунзул С.
Ариунзул С.