fitness
  • 454 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-24

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр shilen.gov.mn сайтад тавигдсан шинэ мэдээллийн талаар танилцууллаа. 

Тэрбээр, Төрийн өмчийн байрны түрээсийн мэдээллүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс цалингийн мэдээллийг өнөөдөр нээлттэй болгож байна. Мөн ХАА-г дэмжих сан болон ЖДҮ-ийг дэмжих сангийн нийт өр төлбөрийн үлдэгдэл, мэдээллийг ил тод болгосон.  

Нийт 1745 компани, хуулийн этгээд, төрийн өмчит 314 байр обьект дахь 148.619 ам.метр талбайн  түрээсийн мэдээлийг өнөөдөр shilen.gov.mn сайтад байршууллаа.  

Төрийн өмчит байр, талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд түрээслүүлэгч төрийн байгууллагуудын жагсаалтыг орууллаа.

Төр гэдэг их айл үл хөдлөх хөрөнгийн олон мянган гэрчилгээтэй ч эзэмшлийн бүх талбайгаа заавал дүүргэх шаардлагагүй. Үл хөдлөх хөрөнгөө үнэ цэнтэй, үр ашигтай болгож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар болгох ёстой.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн 98 хувийг өнөөдрөөс хүн бүхэн харах боломжоор хангаж байна. Олны анхаарал татдаг МИАТ, Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой ХК болон түүний охин компаниуд зэрэг нөлөө бүхий компаниудын ТУЗ-д хэн ажиллаж, хэрхэн цалинжиж, ямар шийдвэр гаргаж байгааг хянах боломж бүрдлээ. Ийн ил тод болгосноор дахин дампуурлын ирмэгт тулах эрсдэлийг арилгаж байна гэж үзэж болно гэв. 

Бусад мэдээ

Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ

Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

“11 аймгийн 52 суманд газар зүйн нэрийн тодруулалтын ажил явагдаж байна”

“11 аймгийн 52 суманд газар зүйн нэрийн тодруулалтын ажил явагдаж байна”

Газар зүйн нэр нь улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүй, түүх, соёл,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.