fitness
  • 517 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-24

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцсэн байна.

Хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Нэгдүгээрт, хүнс хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл сонссон. Хоёрдугаарт цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулга хийсэн.

  • Тухайлбал, хаврын тариалалтын бэлтгэл ажил, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, хүнсний хувьсгалын чиглэлээр ААН-ийг дэмжих асуудлын хүрээнд мэдээлэл сонссон. Үүнтэй холбогдуулан бүлгийн зүгээс хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх чиглэлийг салбарын сайдад өгсөн. Бүлгийн гишүүд "Гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрийг дэмжих, ноолуурын үнийг тогтвортой байлгахад арга хэмжээ авах шаардлагатай байна" гэсэн саналууд хэлж байлаа. 
  • Түүнчлэн сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлага үүссэн гэдгийг бүлгийн гишүүд онцолж байна. Тэд "Төрийн албан хаагчийн цалингийн ялгарлыг багасгах, инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах шаардлагатай байна" гэж үзсэн. Уг асуудалтай холбогдуулан Засгийн газар дээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Иймд энэхүү ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн" хэмээв.

Бусад мэдээ

Долдугаар сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

Долдугаар сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн манду

ЭМЯ-наас осол их гардаг 20 суманд Яаралтай тусламж үзүүлэх 20 цэгийг байгуулна

ЭМЯ-наас осол их гардаг 20 суманд Яаралтай тусламж үзүүлэх 20 цэгийг байгуулна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.