fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:

  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
  • 2023 онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх.
  • Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, чанарт нь хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн удирдлагууд долоо хоног бүрийн баасан гарагт салбар, салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлыг сонсож, шийдвэрлэдэг байх.
  • Дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүрэг дээр зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад мэдээ

С.Одонтуяа: Соёлын төв өргөөг жагсаж буй иргэдэд онгойлгож, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангаж өгмөөр байна

С.Одонтуяа: Соёлын төв өргөөг жагсаж буй иргэдэд онгойлгож, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангаж өгмөөр байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хариуцлагаа МАН данга

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргав

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 24-нд болж дараах асуудлууды

Ариунзул С.
Ариунзул С.