УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Зарчмын зөрүүтэй олон санал байгаа учир нэг хоногийн хугацаатай засварлага өгсөн юм.
Түүнчлэн Европын анагаах ухааны чиглэлээр манай эмч нар бусад улс орон хийж чадахгүй байгаа зүйлийг хийж байгаа.
БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын нийгэмлэгийн мэдээлснээр 2008 онд эмнэлгийн жуулчдын тоо нэг сая байсан бол 2020 онд 12 сая болж нэмэгдсэн. Энэ чиглэлээр зөвхөн 2010 онд гэхэд 10.2 тэрбум ам.доллар, 2019 онд 20 тэрбум ам.доллар олсон байдаг.
Эрүүл мэндийн аялал жуулчлалаар явж байгаа нэг хүнээс дунджаар 6,800 ам.доллар олох боломжтой.
Тайланд улсын хувьд эрүүл мэндийн аялал жуулчлалаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 21.6 хувийг, БНСУ найман хувийг бүрдүүлдэг. Тийм учраас бид Аялал жуулчлалын тухай хуульдаа уг асуудлыг тусгах ёстой. Энэхүү асуудал яригдсан уу? хэмээн асуув.
УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг: Эрүүл мэндийн аялал жуулчлал нь тусгай сонирхлын нэг төрөл. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний бусад гэсэн хэсэгт орсон байгаа. Энэ хууль нь бусад үйлчилгээ, арга хэмжээг дэмжээд явах боломжтой.