fitness
  • 442 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-28

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 10 дахь өдрөө үргэлжилж байна. Тус банкны хуульчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн, хэрхэн тооцоолсон талаарх дүгнэлтээ танилцуулж байна.

“Монгол мах экспо” компани 20 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, эрсдэлтэй гэж Хөгжлийн банкны мэргэжилтнүүд үзсэн ч тус компанид Хөгжлийн банкны удирдлага зээл олгожээ. Тус компани мах экспортлох зөвшөөрлөө аваагүй байсан ч экспортын орлого олно хэмээн зээл авсан байна.  

“Байгалийн орчны нөлөөллийн үнэлгээ, ТЭЗҮ-гүй байхад яаж төслийг ойлгон, зээл олгов гэдэг нь маш хачирхалтай. ТЭЗҮ бол эдийн  засгийн үр ашгийн тооцоо юм. “Монгол мах экспо”, “Монгол эм импекс” компаниудад нэг өдөрт зээл олгосон тул ашиг сонирхлын зөрчил байсан гэж үзэж байна. Учир нь эдгээр хоёр компани нэгдмэл сонирхолтой эзэдтэй. Дээрх компаниуд  тус бүр нь 15 сая ам.долларын зээл аваад өнөөг хүртэл төлөөгүй”  гэж Хөгжлийн банкны хуульч ярив.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, түүний дүү, "Монгол эм импекс"-ийн захирал Б.Болормаа УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, түүний дүү, "Монгол эм импекс"-ийн захирал Б.Болормаа 

“Монгол мах экспо”, “Монгол эм импекс” компаниуд нь Бишрэлт группийн охин компаниуд юм.  

Бусад мэдээ

117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлжээ

117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлжээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын д

Дурсгалын зооснууд шинээр худалдаанд гарлаа

Дурсгалын зооснууд шинээр худалдаанд гарлаа

Монголбанкнаас цувралаар үйлдвэрлэгддэг франчайз дурсгалын зооснуудыг шинээр худалдаалж байна. Үүнд:

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.