fitness
  • 416 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-01

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009 – 2023 он хүртэлх хугацаанд нийт 8403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс  2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт зээлдэгч  ААН-үүдийн 85% нь 735,3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.

2023 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар сангаас шууд зээл авсан 912, банкаар дамжуулан зээл авсан 346 зээлдэгчийн 210,2 тэрбум төгрөгийн 1258 идэвхтэй зээлдэгч байна.

Эдгээр 1258 идэвхтэй зээлдэгчийн 438 буюу 34,8 нь  муу зээлдэгчийн ангилалд байна.  Тодруулбал сангаас шууд зээл авсан 374 төслийн 107 тэрбум төгрөг, банкаар дамжуулсан 64 төслийн 43,4 тэрбум төгрөгийн зээл уг ангилалд байна. Үүнийг оноор харьцуулбал:

  • 2020 оноос өмнө 317 ААН-ийн 145,7 тэрбум төгрөг
  • 2020 оноос хойш 57 ААН-ийн 4,7 тэрбум төгрөг

Муу зээлдэгчийн ангилалд байгаа дээрх төслүүдэд ЖДҮ-ийн газрын Хууль тусгай активын хэлтсээс дараах ажиллагааг хийж байна. Үүнд:

  • Шүүхийн шатанд – 33 зээлдэгчийн 25,6 тэрбум
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд – 78 зээлдэгчийн 36,3 тэрбум
  • Прокурорт шилжүүлсэн – 3  зээлдэгчийн 2,3 тэрбум
  • Эрүүгийн цагдаагийн газарт – 1 зээлдэгчийн 1,2 тэрбум
  • Зээлдэгч нас нөгчсөн – 3 зээлдэгч 163,4 сая төгрөг
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлж буй – 5 зээлдэгчийн 612,8 сая
  • Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт явуулсан 31 зээлдэгчийн 13,4 тэрбум
  • Шүүх рүү шилжүүлэх -136 зээлдэгчийн 34,5 тэрбум
  • Ажиллагаанд байгаа – 113 зээлдэгчийн 8,6 тэрбум
  • Эрэн сурвалжилж буй – 9 зээлдэгчийн 4,4 тэрбум

2023 оны эхний 4 сарын байдлаар ЖДҮХС зээлийн эргэн төлөлтөөс 18,7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаагийн 6,0 тэрбум төгрөг муу зээлдэгчээс төвлөрүүлсэн байна.

Бусад мэдээ

Үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ЖАГСААЛТ

Үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ЖАГСААЛТ

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хама

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлий

Ариунзул С.
Ариунзул С.