Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлох ажиллагаа албан ёсоор эхэлжээ.
Өнгөрсөн онд халал аргаар мах бэлтгэх АНЭУ-ын стандартын шаардлагыг хангаж, тус улсад мах нийлүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын мах экспортлогч аж ахуйн нэгж анх удаа авсан бөгөөд холбогдох яриа хэлэлцээ хийсэн билээ.