fitness
  • 526 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

ГЕГ-аас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.

Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь импортын өсөлтөд голлон  нөлөөлжээ. Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын:

  • 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн
  • 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн
  • 37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги
  • 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  2023 оны онцлох ажил

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны онцлох ажил

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385, 2023 оны 424 дүгээр тогтоолоо

Хайлааст, Налайхад агаарын чанар хамгийн муу үзүүлэлтийг давж байна

Хайлааст, Налайхад агаарын чанар хамгийн муу үзүүлэлтийг давж байна

Нийслэлийн хоёр цэгт 10:00 цагийн байдлаар агаарын чанар маш муу үзүүлэлтийг давлаа. Тодруулбал Хайл

Ариунзул С.
Ариунзул С.