fitness
  • 421 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

Гадаад валютын албан нөөц өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх сараас 7.5 хувийн, оны эхнээс 8.8 хувийн, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хувийн өсөлт юм.

Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:

  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив

Мөн төгрөгийн ам.долларын эсрэг ханш чангарсаар 3473 болов. Нэг сарын өмнө 3525 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байв.  

Бусад мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийг багасгахад худгийн эгч нар тусална

Гэр бүлийн хүчирхийллийг багасгахад худгийн эгч нар тусална

Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal- -Энэхүү нийтлэлийг 2021 онд бичсэн болно-

Бороо, нойтон цас орно

Бороо, нойтон цас орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг,

Ариунзул С.
Ариунзул С.