fitness
  • 385 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг АТГ-т өнөөдөр боллоо.  

Хэлэлцүүлгээр

  • Явган замын стандарт
  • Яагаад жил болгон замын хашлагыг сольдог вэ,
  • Үүний цаана авлигын ямар нэг шалтгаан, нөхцөл байна уу,
  •  Цаашид авлига үүсгэхгүй байхад яаж анхаарах вэ  
  • Явган замын стандарт, хяналтыг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, комиссар Б.Тэрбишээс явган замын хавтан, авто замын хашлагатай асуудлууд, зөрчлийн талаар тодрууллаа.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО БАЙХГҮЙГЭЭС ЖИЛ БҮР ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ СОЛЬДОГ 

Тэрээр “Авлигын эсрэг хуульд заасны дагуу иргэдийн анхаарал, шүүмжлэлийн татсан мэдээлэлд  дүн шинжилгээ хийн ажилладаг. Энэ мэдээллийн дагуу ажиллахад “Д” гэх компани 2020 онд 13 хороолол, натур орчимд явган хүний зам засварын ажил хийсэн байгаа юм. Гэтэл тухайн зам 2019 онд хийгдсэн хавтангийн ажил ба тэдгээрийг  шинээр сольсон. Өмнөх жилийн хавтангуудыг хаясан уу, дүүргүүдийн АЗЗА-д өгсөн үү, ахин ашигласан эсэхийг шалгахад төрийн байгууллагууд хүлээж аваагүй байсан. Тухайн компани хувьдаа ашигласан байв. Уг зам хоёр орчим км ба 900 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, албан тушаалтны хайхрамжгүй байдлаас болж төсөвт их, бага гэлтгүй хохирол үүсэж байна.

АТГ албан тушаалаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан хэргүүдийг шалгадаг. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулалгүй, тэр тусмаа явган хүний замыг зүгээр байхад нь сольж байна.

skip-share

Дүүргүүд цаасан дээр төлөвлөлтөө хийдэг. Энэ нь тухайн зам эвдрэлтэй, эвдрэлгүйгээс үл шалтгаалан сольдог.

Үүнийг холбогдох төрийн байгууллагууд шалгахгүй байна гэж иргэд гомдол, санал ирүүлсэн. Энэ дагуу бид 2020 оноос УБЗАА, дүүргүүдийн төлөвлөлтийн хэлтэс, тохижилтын газруудын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн захиалга, худалдан авалтад дүн шинжилгээ хийлээ. Эдгээр байгууллагуудын харилцаа байхгүйгээс жил бүр явган хүний замыг сольдог. Гэр хороололд шаардлагатай явган хүний зам, тохижилтын ажил хийх боломжтой байтал хотын төвийн тодорхой цэгүүдэд л солиод байдаг. 

Явган хүний замын ажлыг хавар худалдан авах үйл ажиллагаа явуулан намар буюу  яг эд ачаалалттай хичээл сургууль орох үед гүйцэтгэдэг. Жил бүр явган хүний зам, хавтанг сольж буйг судлахад манай улсын нийслэл, дүүргийн хариуцсан зам гэж тусдаа бүртгэлжүүлээгүй. Дүүргүүд цаасан дээр төлөвлөлтөө хийдэг. Энэ нь тухайн зам эвдрэлтэй, эвдрэлгүйгээс үл шалтгаалан сольдог гэсэн үг.

Эндээс татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулсан уу гэсэн асуудал үүснэ.

Гаднын орнуудад зам нь тэгш, эвдрэлгүй байдаг. Манай улсад бороо орсны дараа зам дээр ус тогтож эвдрээд байдаг. Гэтэл нийслэл болон дүүргээс явган хүний замыг зураг төсөлгүй хийгддэг. Энэ нь стандарт, хяналт нь алдаатай байна л гэсэн үг” гэлээ.

Бусад мэдээ

МОНГОЛД АНХ УДАА “ЛАБОРАТОРИЙН МЭРЭГЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

МОНГОЛД АНХ УДАА “ЛАБОРАТОРИЙН МЭРЭГЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улс

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.