fitness
  • 432 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

Гаалийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулах ажлыг хийж байна.

Энэ хүрээнд гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар Замын-Үүд, Улаанбаатар хот дахь гаалийн газрын нийт албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг бүрэн нэвтрүүлжээ.

Тодруулбал, өмнө нь албан хаагчдын ажил үүргийн хуваарийг дарга шийддэг байсан. Энэ нь нэг талдаа ашиг сонирхлыг дагуулдаг гэх шүүмжлэл, гомдол санал ирдэг байжээ.

Иймд ГЕГ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, тавдугаар сарын 1-ээс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажлын хуваарийг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүллээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Бусад мэдээ

Драгон төвөөс баруун аймгийн автобуснуудад суух боломжтой

Драгон төвөөс баруун аймгийн автобуснуудад суух боломжтой

Зам засвар шинэчлэлийн ажилтай холбоотойгоор орон нутгийн тээвэрлэлт хийх байршилд өөрчлөлт оржээ. Т

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг, Цонхлогын даваанд 2023 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ой хээрий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.