fitness
  • 498 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-04

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад үүрэг болгожээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явцын талаар засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багц төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан судалж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим системийн дэд бүтэц, программ хангамж, хөгжүүлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэхийг  холбогдох сайд нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж буй.

Бусад мэдээ

IHC Esports дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа

IHC Esports дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023"

Гоё үгтэй зар, санал бүхэн үнэн байдаггүй

Гоё үгтэй зар, санал бүхэн үнэн байдаггүй

Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 80 орчим гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас 15 орчим

Ариунзул С.
Ариунзул С.