Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт оршин суудаг иргэн М палеонтологийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, олон тооны амьтдын чихмэл, эд эрхтнүүдийг бусдад худалдахаар бэлтгэж байсныг илрүүлжээ. Палеонтологийн шинжилгээгээр тэдгээр нь:
- 15-30 мянган жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан Савагт хирсийн чулуужсан яс,
- Цэрдийн галавын үе 71-65 сая жилээс илэрдэг өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэх зэрэг хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс,
- Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-д орсон матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн_хуулийн 25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх
1.Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эдгээр олдворууд нь соёлын биет өвд хамаарагддаг. Энэ төрлийн гэмт хэргийн хувьд ял шийтгэл нь:
Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл.Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.