fitness
  • 521 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-05

Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагиргийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв.

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Баянзүрх дүүргийн нарийн бичгийн дарга, 142 дугаар сургуулийн сурагч Б.Баяржаргал “Дэвшилтэт шийдэл” аяны хүрээнд анхны самбарыг бид байршууллаа. Амьдарч байгаа хот, цаашлаад дэлхийгээ сайхан болгохын тулд хамгийн түрүүнд өөрсдөөсөө, орчноосоо эхлэх ёстой гэж боддог. Хамгийн энгийнээр хог хаяхгүй байхаас энэ бүхэн эхэлнэ. Жижиг гэлтгүй хүн болгон өөрийнхөө чадах зүйлийг хийвэл нийгэмд эерэг өөрчлөлт гарна гэж аянаараа уриалахыг хүсэж байгаа. Амиа хорлож байгаа өсвөр насныхны олонх нь хөвгүүд байдаг учраас тэдэнд тулгамддаг асуудлыг ярьдаг, мөн ирээдүйнхээ төлөө хичээдэг болоход нь туслахад Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн ач холбогдол оршиж байна" гэлээ.

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Чингэлтэй дүүргийн зохицуулагч, 5 дугаар сургуулийн сурагч Б.Бат-Ирээдүй "Нийгэмд охид, эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьдаг. Гэтэл нөгөө талд нь бас хөвгүүд, эрчүүдийн асуудал орхигдож байгаа мэт санагддаг. Тийм болохоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлд багтаж, нөлөөллийн аян, арга хэмжээнд оролцдог болсон. Би и-спортоор хичээллэдэг. Гэхдээ бас бие бялдрынхаа хөгжилд ч анхаарах ёстой гэж боддог учир сагс тоглох дуртай. Тиймээс найзууд маань ч чөлөөт цагаа сайхан өнгөрүүлээсэй гэж талбайн самбарыг шинэчлэх ажилд оролцож байна. Нөгөө талаараа хөвгүүд бид нэгдээд жижиг ч гэсэн эерэг өөрчлөлтийг хийж байгаадаа баяртай байна" гэв.

Монголын хөвгүүдийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн сурагч М.Билгүүн "Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 2022 оны есдүгээр сард байгуулагдсан. Одоогоор найман дүүргийн 120 орчим сургуульд 2000 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хөвгүүд гэхээр идэвх муутай, дүрсгүй гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгэхээр хөвгүүдийг идэвхжүүлэх, эерэг байлгах зорилгоор энэ зөвлөлийг байгуулсан. Бидэнд “Зөв монгол хүн” ТББ зөвлөж ажилладаг. Сагсны талбайн самбар, цагариг шинэчлэх аяныг “Дэвшилтэт шийдэл” төслийн ах, эгч нар маань дэмжиж байгаа" хэмээв.

Бусад мэдээ

Солонгосын алдартай жүжигчид зураг авалтаа Монголд хийж байна

Солонгосын алдартай жүжигчид зураг авалтаа Монголд хийж байна

Жүжигчин Hyun Bin, Jeon Yeo Been , Lee Dong Wook, Park Jeong Min, Jo Woojin, Yoo Jae Myung, Park Hoon зэрэг чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн “Harbin” киноны баг Монголд хүрэлцэн иржээ. 2023 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй "Harbin" кино нь Монгол, Латвия, Өмнөд Солонгос улсуудад зураг авалтаа хийх гэнэ.

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ши

Ариунзул С.
Ариунзул С.