Увс аймгийн Төв номын сангийн хамт олон БНМАУ-ын Баатар Б.Гиваан нэрэмжит талбайд чөлөөт номын сан байгуулжээ.
Олон нийтийн хэрэгцээнд зориулсан “Та авч, өгч болно” уриатай чөлөөт номын санг жилийн өмнө байгуулсан бөгөөд нутгийн иргэд, хүүхэд залуус тус номын сангаар үйлчлүүлж сурсан байна.
Нутгийн иргэд чөлөөт номын сангаас сонирхсон номоо авч уншихын зэрэгцээ шинэ ном авчирч тавьж болно. Гэвч ихэнхдээ авч явдаг тул номын сан тэр дороо л хоосорчихдог гэж Номын сангийн харуул З.Амарсанаа ярьжээ.
Тэрбээр чөлөөт номын санг цэвэрлэж цэмцийлгээд харж, хамгаалдаг аж.