Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Зүйл, Нарийнтээл, Уянга зэрэг сумын нутагт урд шөнө цас оржээ. ЦУОШГ-ын харьяа харуул Бат-Өлзий суманд ажилладаг бөгөөд цаг уурчийн мэдээгээр дунджаар хур тунадасны хэмжээ 12 мм, цасны зузаан дунджаар 15-20 см орсон байна. Урд шөнө Бат-Өлзий, Хархорин, Уянга сумын нутагт цас хамгийн ахиу орсон байна.
Тодруулбал, Бат-Өлзий сумаас баруун тийш 60-70 км-т орших Цагаан-Азарга хэмээх газарт цас өчигдөр оройноос эхлэн орж, 60-70 см зузаан болжээ.