УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "2012-2016 оны сонгуулийн жагсаалтад болж бүтэхгүй байгаа нөхөд буюу намын даргын ойрын хүн цүнхтэй мөнгөө бариад ороод ирсэн гэдгийг иргэд, зарим гишүүн хэлж байгаа.
Тэгэхээр 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахаар батлагдсан тохиолдолд Монгол Улсын эрх барьж байгаа намын даргын хувьд хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй гэдгээ батлах хэрэгтэй.