fitness
  • 514 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-09

Засгийн газраас санаачилж буй "Шил ажиллагаа"-ны хүрээнд Улсын авто замын сангийн мэдээллийг нээлттэйгээр байршуулжээ. 

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Улсын авто замын сан гэж бий. 2008 оноос хойш 231.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, тус оноос хойш 106 хуулийн этгээд 522 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санхүүжилт авчээ. Иргэд, сэтгүүлчид 21 аймгийн АЗЗА санхүүжилтээ хэрхэн зарцуулж байгааг харж болно" гэв. Нээлттэй байршуулсан мэдээллээс харахад, өнгөрсөн жил 60.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн нь 15 жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн байх аж.

Тухайлбал, Олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтад 2022 онд хамгийн их буюу 38.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Үүнээс "Дундговь авто зам" ХХК 2.7 тэрбум төгрөг, Өвөрхангай АЗЗА хоёр тэрбум төгрөг, Төв АЗЗА хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авснаараа тэргүүнд эрэмбэлэгдэж байна. Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх улсын чанартай замын засварт 2.7 тэрбум төгрөгийг зарцуулсан ч тухайн зам өдгөө цоорхой шүд шиг хэвээр байна. 

Харин энэ жилийн хувьд улсын чанартай замын засварт 10.3 тэрбум төгрөг тавигдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин бага санхүүжилт байгаа юм. 

зураг
 
Эх сурвалж: shilen.gov.mn

Харин авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагааны зардалд нийт 18.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. Тухайлбал, 2022 онд хамгийн их буюу 4.7 тэрбум төгрөгийг, 2021 онд 2.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. 

зураг
 
Эх сурвалж: shilen.gov.mn

Ташрамд дурдахад, Зам тээврийн, хөгжлийн яамнаас нээлттэй байршуулсан 522 төслийн 336-г нь улсын төсвөөс, 186-г нь олон улс, улсын чанартай болон тусгай авто зам ашигласны төлбөрөөс санхүүжилтийн эх үүсвэрийг гаргажээ. 

Бусад мэдээ

УИХ анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

УИХ анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүн

Увс аймгийн төвд чөлөөт номын сан ажиллаж байна

Увс аймгийн төвд чөлөөт номын сан ажиллаж байна

Увс аймгийн Төв номын сангийн хамт олон БНМАУ-ын Баатар Б.Гиваан нэрэмжит талбайд чөлөөт номын сан б

Ариунзул С.
Ариунзул С.