Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Катарын нийслэл Доха хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн -73 кг жинд МУГТ дэлхийн аварга, олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар Европ тивийн аварга 22 настай Туркийн Аледдин Бен Чалбиг торгуулиар ялж шигшээ 16-д шалгарлаа.
27 настай тэрээр Финланд болон Алжирын жүдочдын ялсантай тоглоно.