fitness
  • 444 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.

Иргэдээс тавдугаар сарын 9-нөөс эхлэн 30 хоногийн хугацаанд санал авах аж.

Жолоочийн үнэмлэхийн загварыг яагаад шинэчлэх болсон талаар ХЗДХЯ-наас тодруулахад "Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс жолоочийн үнэмлэх дээрээс регистрийн дугаар, төрсөн газар хасагдана.

Мөн Европын Холбооны гишүүн орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд автомашин жолоодох ажил хөдөлмөр эрхлэхэд суугаа орны жолоочийн үнэмлэхийг авах шаардлага үүсэж буй. Тиймээс Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчилнэ" гэв.

Төслийн танилцуулгад дурдсанаар, жолоочийн үнэмлэхийн дэвсгэр нь мөнгөлөг саарал өнгөтэй, хэвлэлийн СМУК өнгөний #СССВСВ (С=31, М=24, У=25, К=0) кодтой, төвөөс цацарсан хэлбэртэй, усан хээтэй байна.

Нүүрэн талын голд “Бадамлянхуа цэцэг”-ийн суурин дээр “Төрийн соёмбо”, ар талын гол хэсэгт “Монгол Улс, Mongolia” гэсэн бичвэрийг Монгол Улсын газрын зурагт байршуулан, нүүрэн талын дээд, баруун талын арын хэсгийн дээд талд “ Жолоочийн үнэмлэх” гэсэн Монгол, Англи, уйгуржин монгол бичиглэлтэй байх юм байна.

Жолоочийн үнэмлэхийн зүүн дээд өнцөгт Монгол Улсын “Төрийн далбаа”, баруун дээд өнцөгт цэнхэр өнгийн дүрсэн дотор “MGL” гэсэн ялгах тэмдэг, ар талын баруун хэсэгт жолоочийн үнэмлэхэд агуулагдах мэдээллийн тайлбарыг Англи, Монгол хэлээр бичиж нүүрэн талд олон улсын QR code ашиглан цахим хэлбэрээр шалгах хаягийг бичнэ.

Нүүрэн талд хэт ягаан туяаны тусгалд тодрох олон улсын шаардлагад нийцсэн холограммын нууцлалтай байх нь.

зураг
 

Жолоочийн шинэ үнэмлэх дээр бичигдэх мэдээллүүд:

  1. Эцэг (эх)-ийн нэр
  2. Өөрийн нэр
  3. Төрсөн огноо
  4. Үнэмлэх олгосон огноо
  5. Үнэмлэхийн хүчинтэй байх огноо
  6. Үнэмлэх олгосон байгууллагын нэр
  7. Үнэмлэхийн дугаар
  8. Эзэмшигчийн зураг
  9. Эзэмшигчийн гарын үсэг
  10. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн ангилал ба дэд ангилал
  11. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо
  12. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу хязгаарлалт зэрэг мэдээллийг Монгол, Англи хэл дээр тайлбарын хамт хэвлэнэ хэмээн дурджээ.

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох аж.

Бусад мэдээ

Нас барсан иргэнийг 1072 хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасвал хууль зөрчсөн болно

Нас барсан иргэнийг 1072 хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасвал хууль зөрчсөн болно

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.01.15) хуралдаан гишүүдийн 55 хувийн и

Намъянжүгийн гудамжийг үүсгэн байгуулсан иргэнд “Алтан гадас” одон гардууллаа

Намъянжүгийн гудамжийг үүсгэн байгуулсан иргэнд “Алтан гадас” одон гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ дахь Монгол Улсын Соёлын

Ариунзул С.
Ариунзул С.