Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 451,813,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,267,431 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Увс чацаргана ХК (CHR +10.50%), Махимпекс ХК (MMX +7.37%), Силикат ХК (SIL +5.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.83%), Женко тур бюро ХК (JTB -12.91%), Хэрлэн Хивс ХК (HRL -12.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Энэ өдөр нийт 693,918,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 37248.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,863,001,072,673 төгрөг боллоо.