fitness
  • 293 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-12

ЭХЗХ-оос Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2022 оны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл, Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг төрийн захиргааны төв байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулах хурлыг цахимаар зохион байгууллаа. Хуралд тусгай зөвшөөрөл эзэмшигч /ТЗЭ/ компанийн нийт 170 гаруй төлөөлөл оролцож, салбарын асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2022 онд 10.3 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 5.8 хувиар буюу 564.3 сая кВт.ц-аар нэмэгдсэн байна. Нийт хэрэглээний 79.1 хувийг буюу 8.18 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээр, 20.9 хувийг буюу 2.16 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авч хангажээ. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 748.9 сая кВт.ц болж дотоодын нийт үйлдвэрлэлийн 9.2 хувийг эзэлж байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноос 1.28 сая Гкал буюу 8.5  хувиар нэмэгдэж 16.3 сая Гкал болсон.

Бусад мэдээ

А.Ариунзаяа: Хамгийн шилдэг хүмүүсээ фронт руугаа түлхүү явуулж байна

А.Ариунзаяа: Хамгийн шилдэг хүмүүсээ фронт руугаа түлхүү явуулж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор Монгол Ардын На

УЕПГ: Төрийн өндөр албан тушаалтай найман хүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан

УЕПГ: Төрийн өндөр албан тушаалтай найман хүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан

АТГ-аас 2022.12.13 мэдээлэл хийж, нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэ

Ариунзул С.
Ариунзул С.