fitness
  • 467 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-12

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд:

  •     Арилжааны системийн сайжруулалт -63.7%
  •     Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%
  •     Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1%
  •     Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5%.

Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 250.8 сая төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна.


Бусад мэдээ

Ж.Чинбүрэн: Зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг

Ж.Чинбүрэн: Зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг

Сонсголын эхний өдрийг дүгнэн УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн мэдээлэл хийсэн. Түүний мэ

Төгсөх ангийн сурагчдад зориулсан уулзалт, үзэсгэлэн боллоо

Төгсөх ангийн сурагчдад зориулсан уулзалт, үзэсгэлэн боллоо

Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад зориулсан "Шинэ сэргэлт - шинэ мянган" уулзалт, үзэсгэлэ

Ариунзул С.
Ариунзул С.