Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож буй.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээлснээр манай улсад 13,947 сувилагч ажиллаж байна.
Манай улсад харшлын чиглэлээр мэргэшсэн ердөө долоон сувилагч байдаг аж. Мөн арьсны 86, хөнгөвчлөх эмчилгээний 94, эх, хүүхдийн 114, нүдний 115 сувилагч байгаа бөгөөд дийлэнх нь ерөнхий мэргэжлээр мэргэшжээ.