fitness
  • 463 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-15

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн /05-р сарын 15-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг,  Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +12..+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

2023 оны 05 дугаар сарын 16-20-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 16, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

1212.мн-д 1991 оноос өмнөх статистик мэдээллүүдийг шууд татан авах боломжтойгоор байршуулжээ

1212.мн-д 1991 оноос өмнөх статистик мэдээллүүдийг шууд татан авах боломжтойгоор байршуулжээ

Үндэсний Статистикийн Хорооноос түүхэн статистик үзүүлэлтүүдийг баяжуулж хэрэглэгчдэд хялбар байдлаа

Хан-Уул дүүргийн И-Мартын уулзвараас Дүнжингарав хүртэлх урд хэсгийн авто замын засвар өнөөдөр эхэлнэ

Хан-Уул дүүргийн И-Мартын уулзвараас Дүнжингарав хүртэлх урд хэсгийн авто замын засвар өнөөдөр эхэлнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн нэг

Ариунзул С.
Ариунзул С.