fitness
  • 414 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-15

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар дараах урамшууллуудыг олгожээ. Үүнд:

  • ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/191 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас хоёрдугаар сард зах зээлд борлуулагдсан 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлсэн 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 754,257,306.50 төгрөгийн урамшуулал олгосон.
  • ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/194 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас гуравдугаар сард зах зээлд борлуулагдсан 16,889.0 тонн улаанбуудай нийлүүлсэн 55 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 1,351,127,242.56 төгрөгийн урамшууллыг олгосон.
  • ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.24-ний өдрийн А/196 тоот тушаалын дагуу 2023 оны гуравдугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгосон.
  • Нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар олгосон 48,741,118,048.0, Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28,750,483,918.0 төгрөгийн зээлийн хүүгийн Засгийн газар хариуцан төлөх 2023 оны тавдугаар сарын хүүгийн төлбөрийг төлсөн хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

Монгол Улсын нийгмийн асуудлын шийдлийг Монгол, Японы багууд хайж олно

Монгол Улсын нийгмийн асуудлын шийдлийг Монгол, Японы багууд хайж олно

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Монгол

ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ

ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ эмч, мэргэжилтнүүд хүүхдийн мэс заслын тусламж, үй

Ариунзул С.
Ариунзул С.