fitness
  • 399 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төрийн албан хаагчдад танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам хамтран  зохион байгууллаа.  


 

Өнөөдөр /2023-05-15/ болсон уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллагын нийт 900 гаруй албан хаагч идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал бодлоо илэрхийлэв. 


 

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өөрсдийн байгууллагын хамт олонд танилцуулж, албан хаагчдын саналыг 2023 оны тавдугаар сарын 16-ны 15:30 цаг хүртэл цахимаар  авах бөгөөд Эрүүл мэндийн яамнаас төрийн албан хаагчдын саналыг нэгтгэн Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэх юм.

Бусад мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.

Нүүрсний хулгайн хэрэгт 138 хүнийг яллагдагчаар татаж,  12,994 хүнээс мэдүүлэг авчээ

Нүүрсний хулгайн хэрэгт 138 хүнийг яллагдагчаар татаж, 12,994 хүнээс мэдүүлэг авчээ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан

Ариунзул С.
Ариунзул С.