fitness
  • 466 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлах тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл гараад буй.

 

Үүнтэй холбогдуулан хоёр улсын харилцааны талаар товч мэдээлэл хүргэвэл:

 

Монгол, Франц улс 1965 оны 04 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Энэ хугацаанд Франц улсаас Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад айлчилж байгаагүй юм.

 

Харин манай улсаас Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар, УИХ-ын дарга Н.Багабанди, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нар, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, С.Баяр нар тус тус Франц улсад айлчилж байв. 

 

Харин Францын талаас:

• 1986 онд Ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн, 
• 1996, 2002, 2006, 2013, 2016, 2021 онд Сенат дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид, 
• 2003, 2013, 2014 онд Үндэсний ассамлбей дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид,
• 2008 онд Үндэсний ассамблейн Эдийн засаг, байгаль орчин, газар нутгийн байнгын хорооны төлөөлөгчид тус тус айлчилсан байдаг.

 

Франц улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо Элчин сайдын яамаа тус тус нээснээр хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр иржээ.

 

Өдгөө Монгол Улсаас Франц улсад Элчин сайд У.Нямхүү, Франц улсаас Монгол Улсад Элчин сайд Себастиен Сүрүн сууж байна. 

 

Хоёр улсын худалдааны эргэлт 2017-2020 онд 50 сая ам.доллароос хэтрээгүй боловч 2021 онд 73.7 сая ам.доллар, улмаар 2022 онд 157 сая ам.долларт хүрч өссөн байна. 

 

Албан бус мэдээгээр Франц улсад 7000 орчим монгол иргэн байнга оршин сууж байна. 

 

Франц улсад зорчих нөхцөлий хувьд энгийн болон албан паспорттой монгол иргэд визтэй зорчих бол франц иргэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор Монгол Улсад визгүй зорчино. 

 

Бусад мэдээ

Улсын хэмжээнд бүх "Нийтийн цэвэрлэгээ" хийх БОАЖ-ын сайд шийдвэр гаргалаа

Улсын хэмжээнд бүх "Нийтийн цэвэрлэгээ" хийх БОАЖ-ын сайд шийдвэр гаргалаа

Улсын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ хийх БОАЖ-ын сайдын шийдвэр гаргажээ.Тодруулбал, нийслэл, айма

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, тус

Ариунзул С.
Ариунзул С.