fitness
  • 492 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Ливан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNIFIL энхийг сахиулах ажиллагаанд урьд өмнө нь цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагүй билээ.              

Тэгвэл тус ажиллагааны анхны шанг татаж Цэргийн төв эмнэлгээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Эл түүхэн үйл явдлын гэрч болж энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмч, сувилагч нартаа Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон ЗХЖШ-ын удирдлагын төлөөллүүд хүндэтгэл үзүүллээ.  

Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Т.Энх-Од Ливан Улсад үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “2002 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд давхардсан тоогоор 1000 орчим цэргийн эмч, сувилагч нар даян дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэж Монгол Улс тэр дундаа Зэвсэгт хүчний нэр хүндийг энхийн тавцанд өндөрт өргөж ирснийг онцлов. Ливан улсад явагдаж буй тус энхийг сахиулах ажиллагааны анхны шанг татаж буй цэргийн эмч сувилагч нартаа хүний нутагт атгасан гар шиг цул хамт олон байж үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн эх орондоо ирэхийн ерөөлийг өргөн дэвшүүлсэн юм.  

Үргэлжлүүлэн Ливан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн эмч, сувилагч нараа төлөөлж Цэргийн төв эмнэлгийн эмч хошууч Б.Болд үг хэлсэн юм. Тэрээр "Бид бүхнийг үдэн гаргахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичилцэх хариуцлагатай эрхэм үүргийн эзэн болсондоо баяртай байна. Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг амаргүй хэдий ч манай баг үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна. Манай бүлгийн бүрэлдэхүүнд урьд өмнө нь НҮБ болон ОУ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн туршлагатай алба хаагчид багтсан" гэлээ.

Бусад мэдээ

"Монголбанкны мэдээлэл" №66

"Монголбанкны мэдээлэл" №66

Монголбанкны мэдээлэл товхимлын №66 дугаарыг энд дарж татаж авна уу.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгуулл

Ариунзул С.
Ариунзул С.