fitness
  • 360 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-29


Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тоон мэдээллийг цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, мэдээ, мэдээлэлд хяналт, үнэлгээ хийх үүрэгтэй билээ. Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан. 
 
Тэгвэл тус төвийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Аймгийн нэгдсэн эмнэлэг (АНЭ), Өрхийн (Оточ мандал) эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ. 
Дэмжлэгт хяналтын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэх, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.



Баянхонгор аймгийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлох ажлаас дурьдвал жирэмсэн эмэгтэйчүүдийн нэрийн хяналт, “Оточ мандал” Өрхийн эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд олон ажлыг санаачлан хийсэн ба анхан шатны бичиг баримтын хадгалалт хамгаалалт сайтай байлаа.

Бусад мэдээ

Реппер Babar, ThunderZ нар  зуны анхны хит болох шинэ дуугаа  цацлаа

Реппер Babar, ThunderZ нар зуны анхны хит болох шинэ дуугаа цацлаа

Өнгөрсөн онд “ТООНОТ 21х21” төслөө хэрэгжүүлж Монгол орноо тойрон 21 аймагт тоглолтоо хийсэн “Тоонот

"The Hu" хамтлаг говийн элсэн цөлд 12 мянган мод тарина

"The Hu" хамтлаг говийн элсэн цөлд 12 мянган мод тарина

Дөрөвдүгээр сарын 22-нд тохиосон Эх дэлхийн өдрөөр "The Hu" хамтлаг "Mother Nature" синглээ цацан, М

Ариунзул С.
Ариунзул С.