72 настай Бренда Уильямс болон 78 настай Дэннис Делгадо нар хуримаа хийхдээ сүм, ресторан, байгалийн үзэмжит газрыг сонгосонгүй. Харин тэд хүнсний дэлгүүрийг сонгон хуримлажээ. Тэд анх Каса Грандед байрлах дэлгүүрт нэг нэгнээ анх удаа олж харсан байна.
2021 оны наймдугаар сард Дэннис Брендаг дэлгүүрийн лангуун дээгүүр юм хараад зогсож байхад нь очиж уулзахаар шийджээ. Тэд хагас цаг орчим ярилцаж, нэг нэгнээ илүү мэдсэн ба дараа нь утасны дугаараа солилцсон байна. Дараа нь тэд ням гарагийн цуглаанаар сүм дээр дахин уулзсан байна.
Тэд хоёулаа эхнэр болон нөхрөө золгүй байдлаар алдсан байсан аж. Бренда нөхрөө 30 жилийн өмнө алдсан бөгөөд сүмд байнга очих болсон бөгөөд Деннис эхнэрээ алдсанаасаа хойш сүмд очихоо больсон байжээ. Учир нь тэр эхнэрээ алдсандаа ихэд харуусаж, Бурхан яагаад түүнийг аваад явах болсныг гайхаж, шаналж байсан гэнэ.
Гэвч эцэст нь тэд нэг нэгэнтэйгээ учирч, үлдсэн он жилүүдээ хамт өнгөрүүлэх хүнтэй болсон аж.