• 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-29

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цуврал цацагдсан даруйдаа 88 улсад Netflix платформын хамгийн их үзэлттэй цуврал болоод байна. 

#1 Женна Ортега дүрдээ орохын тулд туялзуур сэлэм, морин хийлийн сургалтад сууж, алхаа гишгээгээ ч өөрчилжээ. 

20 настай жүжигчин АНУ-ын жүжигчин Женна Ортега цувралын гол дүрийг бүтээжээ. Цуврал Wednesday-г шинэ сургуульд шилжин ирж буйгаар өрнөнө. 

#2 Кристина Риччи эргэн ирлээ. 1991 оны "The Adam's Family" кинонд Wednesday-ийн дүрийг бүтээж байсан жүжигчин Кристина Риччи энэ удаа өөр нэгэн гайхалтай дүрийг цувралд бүтээжээ. 

#3 CGI мэт дүрслэл. Цувралын "Thing" гэх гарыг CGI буюу компьютер графикаар хийсэн хэмээн олон хүн андуурсан. Тэгвэл Виктор Доробанту гэх жүжигчин эл дүрд тоглосон гэнэ шүү. 

#4 Женна Ортега өөрийгөө Wednesday-тэй зарим зан чанараараа төстэй гэж байв.

Женна "Хүмүүс заримдаа намайг үнэхээр тоглож байна уу, үнэнээсээ юу, эсвэл зүгээр л тэднийг егөөдөж байна уу гэдгийг ойлгодоггүй. Нүдээ ч цавчилгүй олон өгүүлбэр хэлж, гар хөлөө шаардлагагүй бол хөдөлгөхгүй байх нь дүрдээ ороход хэцүү байсан ч зарим талаараа түүнтэй төстэй нь дэм болсон" гэжээ. 

#5 Цувралын найман ангийн дөрвийг нь Тим Бёртон найруулжээ. Тэр мөн цувралын хамтран зохиол бичигч, продьюсерээр ажилласан. 

#6 Анх уг цувралыг хийхээр 2010 онд зарласан ч 2013 онд цуцалж байв. Ингээд 2020 онд албан ёсоор бүтээгдэхээр зарлагдсан удаатай. 

#7 Хүмүүсийн хайрыг татсан туслах дүрүүд 

Адамын гэр бүлээс гадна шинэ цувралд хэд хэдэн хайр татам дүр гарч ирэх нь үзэгчдийн талархлыг хүлээж байна. 

#8 Бүхэлдээ готик, бараан комедид дурлагсдын цуврал

Цувралын зураг авалт, өнгө дүрс, хэв маяг бүхэлдээ бараан готик, айдас хүргэм хэр нь анхаарал салгамааргүй дур булаам нь үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлэх аж.

Бусад мэдээ

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний аса

Т.Баярхүү: УОК-оос өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулна

Т.Баярхүү: УОК-оос өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулна

УОК болон комиссын Шуурхай Штабаас орон нутгийн хаваржилтын хүндрэлийн эрсдэлийг бууруулах талаар хэ

Ариунзул С.
Ариунзул С.