fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-18
Гадаад хэлний багш сурагчдын хамт зургаан булгийн эхийг сэргээж хамгаалжээ

Анх 2016 онд “Эко клуб”-ийн хүүхдүүд санаачлан Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн нутаг дахь "Арьяагийн ус"-ны эхийг хашиж, хамгаалах санал гаргаж судалгаа хийсэн байна. Ингээд сумынхаа байгаль хамгаалагч, ЗДТГ, Хужирт багийн засаг дарга болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр 2017 онд булгийн эхийг хашиж хамгаалж чаджээ. Уг ажил үр дүнгээ өгсөн нь багш, сурагчдад ихээхэн урам болсон байна.

Ингээд хашсан булгийнхаа эх дээр судалгаа, мониторинг хийж, үргэлжлүүлэн сумынхаа нутаг дэвсгэрт байх ширгэх магадлал өндөртэй, мал амьтан ундаалдаг 5 булгийг малчид, сумын ард иргэд, Дэлхийн байгаль хамгаалах сан болон аймгийн БОАЖГ-тай хамтран хашиж хамгаалжээ.

Үүнд:
1. Арьяагийн ус,
2. Овоотын ус,
3. Хүрээгийн ус,
4. Улаан булаг,
5. Эрдэнэтолгойн ус,
6. Хавцгайн амны ус гэсэн 6 булгийн эхийг хашиж хамгаалаад байгаа тухайгаа онцлон БОАЖЯ-нд мэдээллээ ирүүлж салбарын сайдаа хүрэлцэн ирэхийг урьсан байна.

“Дарив Цэвэр Орчин” Эко клуб нь 98 гишүүн сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Клуб удирдагч багшаар тус сумын бага сургуулийн гадаад хэлний багш Н.Хишигдалай ажилладаг. Тэрээр төрөлх сургуульдаа 18 дахь жилдээ багшилж байгаа аж. ЭКО клуб дотроо Мазаалай, Бөхөн, Ирвэс гэсэн 3 багтай үйл ажиллагаагаа явуулдаг.

Эхийг хашиж хамгаалаад найман сар болж байгаа Дарив сумын Жавхлант багийн "Улаанбулаг"-т гэхэд нэн ховор эмийн ургамал "Гоёо" ургаж, өвс ургамал дэлгэрч, тухайн бүсийн мал амьтад ундаалдаг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.

Байгаль орчинд ээлтэй байж, идэвх санаачилга гарган ажиллаж байгаа Говь-Алтай аймгийн Дарив сумын Эко клубийн багш сурагчид болон хамтран ажилласан нутгийн иргэд, мэргэжлийн байгууллага хамт олонд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ

Өнөөдөр "Амь таслах, тарни" бүтээхэд сайн өдөр

Өнөөдөр "Амь таслах, тарни" бүтээхэд сайн өдөр

2022.12.5, Даваа гараг/Билгийн тооллын 13Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын зургаан цагаан мэнгэтэ

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ сар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.