"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Төмөрсүх өнөөдөр "ЭТТ-1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын компанид худалдсан тухай" хэвлэлийн хурал зарлаж, олон нийтийг төөрөгдүүлсэн, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээлэл хийж, компанийн нэр хүндэд халдлаа хэмээн ЭТТ ХК-иас мэдээллээ.
Мөн ерөнхий инженер Ц.Төмөрсүх нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй тул ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30 хоногийн өмнө хүлээн авсан гэжээ.
Тус компанийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.