fitness
  • 449 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

ЗГХЭГ, Хүний эрхийг хангах үндэсний хороо, "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, "Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн", Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон Хил хязгааргүй хуульчид ТББ хамтран өнөөдөр "Сурч боловсрох эрх: Дотуур байр" сэдвийн хүрээнд зөвлөгөөн зохион байгуулна.

skip-share

Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж, халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал

Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж, халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм. Монгол Улсад 2021-2022 онд нийт 548 дотуур байранд 34,5 мянган хүүхэд амьдарч, сурч хөгжиж байна. Зөвхөн орон нутагт төдийгүй хот суурин газарт тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын дотуур байр, их дээд сургуулийн дотуур байр зэрэг байршил, орон зайгаас үл хамааран сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж буй талаарх өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын тайлан, зөвлөмжийг өнөөдрийн уулзалтаар хэлэлцэх юм.

Уг зөвлөгөөн нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад үндэслэл нотолгоог талууд хэлэлцэх, холбогдох санал, зөвлөмж боловсруулах, үүрэг хүлээгч төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, Боловсролын багц хуулийн төсөлд санал хүргүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


“СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ: ДОТУУР БАЙР”
ҮНДЭСНИЙ II ДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 13:00-18.00 цагт
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”
Даргалагч: ЗГХЭГ, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Болорсайхан, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг

13:00 - 13:20 Нээлтийн үг
- УИХ гишүүн Б.Баярсайхан
- БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр
13:20 - 13:50 Сурч боловсрох эрхийн линзээр дотуур байрыг тольдох нь - “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ийн захирал,хуульч Х.Баасанжаргал
1 3:50 - 14:00 Асуулт, хариулт
14:00 - 14:30 Дотуур байрны хүүхдийн асран хамгааллын асуудал - “Хил хязгааргүй хуульчид” ТББ-ын гүйцэтгэх захирал, хуульч Ч.Отгонбаатар
14:30 - 14:50 Асуулт, хариулт
14:50 -15:00 Цайны завсарлага
15:00 - 16:00 “Хувиран өөрчлөгдөж буй боловсрол ба Дотуур байр”
Чиглүүлэгч: mpress.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ариунбилэг
- Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан
- Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир
- “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний нвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг
- ХНХЯ -ны Газрын дарга Н.Баярмаа
- Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа
16:00 - 16:30 Асуулт хариулт
16:30 - 17:10 Нэгдсэн хэлэлцүүлэг
17:10 - 17:40 Зөвлөмж танилцуулах
17:40 - 18:00 Хаалт Хүний эрхийг хангах Үндэсний Хорооны ажлын албаны дарга Б.Болорсайхан

Бусад мэдээ

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүү

Өвлийн урт амралтаар хүүхдээ заавал суулгах СУРГАЛТ

Өвлийн урт амралтаар хүүхдээ заавал суулгах СУРГАЛТ

8-17 насны хүүхдүүдэд зориулан Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлнүүд дээр суурилсан код бичих буюу программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, программчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг олгох ерөнхий инженерчлэлийн сургалт явуулдаг Монголын цорын ганц ТЕЕ education клуб 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх сурагчдын өвлийн амралтын 5 долоо хоногт дараах сургалтуудыг хичээллүүлнэ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.