Юнител групп Дархан хотод Хэрэглэгчийн үйлчилгээний төвөө нээж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Ингэснээрээ газар зүйн байршлаас үл хамааран Юнителийн хэрэглэгчид цаг алдалгүй үйлчилгээ авч, санал гомдлоо түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсон байна.
Дарханы энэхүү шинэ оффис нь Улаанбаатар хотын оффистой ижил орчин үеийн шийдэл бүхий тохижилттой бөгөөд тав тухтай байх бүхий боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай юм.
Мөн Юнител групп орон нутгийн хөгжлийг дэмжих, нийслэл хотын хүн амын төвлөрлийг бууруулах зорилгын хүрээнд үйлчилгээний төвүүдээ бусад аймгуудад байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлсээр байна.