Монгол Улсын цахим виз олгох жагсаалтад багтсан 99 орны иргэд аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болсныг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээллээ.