Энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус авна.
Хугацааны хувьд:
- тавдугаар сард 20,
- зургаадугаар сард 120,
- долоодугаар сард 130,
- наймдугаар сард 187,
- есдүгээр сард 150,
- аравдугаар сард 130 автобусыг оруулж ирнэ хэмээн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлжээ.