fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагуудтай уулзсан.

Энэ үеэр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд нэгдсэн байдлаар хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш:

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүнсний сүлжээнд ажиллаж байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлэх төлбөртэй үйлчилгээний жишиг үнийг тогтоосон. Энэ жишгийн дагуу 80 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Хотын даргын хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр гарсан саналын дагуу урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээний үнийг тодорхой хэмжээгээр бууруулсан. Мөн салбарын яамд жишиг үнийг бууруулах, үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн төвөөс гадна итгэмжлэгдсэн хувийн лабораториор хийлгэх санал хүргүүлсэн гэлээ.

Бусад мэдээ

“Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталжээ

“Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар олон улсын стандарт, жиш

Монголын явган аялагчид Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ

Монголын явган аялагчид Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ

Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн Улаанбаатар хотоос зүүн хойшоо 90

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.