fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 барилгын ажил байгаа юм. Тодруулбал, үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна. Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр суудлын тоо 4660-аар нэмэгдэнэ.

Мөн он дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1875-аар нэмэгдэх юм. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тус театр нь 850 хүний суудалтай. Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж байгаа, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Дүүргийн хэмжээнд 1400 орчим гарааш чөлөөлсөн бөгөөд зургаан талбайд тохижилт хийсэн хэмээн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэдээллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ОНХХ

Бусад мэдээ

Нөөцийн махны борлуулалт муу байгаа тул өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махны борлуулалт муу байгаа тул өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалга

Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна

Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчила

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.